Кубаньд дроны халдлагын улмаас газрын тосны үйлдвэр шатжээ

img

Оросын Кубаньд дроны халдлагын улмаас Ильскийн газрын тос боловсруулах үйлдвэрийн нөөцлүүр сав шатжээ. Энэ талаар шуурхай албанаас авсан эх сурвалжтайгаар ТАСС агентлаг мэдээлсэн байна. 

 

"Үл мэдэгдэх дроны довтолгооны улмаас Ильский суурин дахь Ильскийн газрын тос боловсруулах үйлдвэрийн нөөцлүүр сав шатаж байна" гэж ТАСС агентлагт мэдээлэл өгсөн эх сурвалж өгүүлжээ. 

 

Одоогоор энэ үйл явдлын талаар албан ёсны тайлбар гараагүй байна. Ильский хот Краснодар хотоос 30 км зайд оршдог. Краснодар мужийн Волна сууринд өнгөрсөн шөнө 1,2 мянган кв.м талбай бүхий газрын тосны бүтээгдэхүүнтэй нөөцлүүр шатсан хэрэг мөн гарчээ. Энэ нь мөн л дрон унасантай холбоотой гэж шуурхай албад мэдээлснийг ТАСС дамжуулсан байна. 

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Nomingiin shagdarsureniin naiz Nymdavaagiinhan er emgui hogiin hulgaich
2023-05-06
Хариугаа хүртэж бна адгийн хөрш
2023-05-04
Сайхан мэдээ бнаа
2023-05-04
Уншигч:
Булангийн орнууд шиг байнгын түгшүүртэй амьдрах цаг нь ирждээ хөөрхий путлёрчууд, тагжгар шар чөтгөрөө зайлуулсан цагт л дайн дуусах байх.
2023-05-04
Ха ха:
Иймхэн юманд хотойх ах бишээ, манай орос ах. Удахгүй муусайн украинчуудыг тогоонд хийж байгаад бүслээд зүйл дуусгана
2023-05-04