Киев, Одесст дэлбэрэлт болжээ

Киев, Одесс хотуудад цуврал дэлбэрэлт болсон талаар Украины "Клименко Таймс" сонин мэдээлжээ. Мөн агаараас эсэргүүцэн хамгаалах систем ажилласан таалар Киев мхужийн цэргийн захиргаа мэдэгдсэн байна.
Орон нутгийн цагаар 02:00 цаг (shuud.mn: Улаанбаатарын цагаар 07:00 цаг) орчимд Киев болон Украины 13 бүс нутагт агаарын түгшүүр зарлажээ. Энэ үеэр Запорожье мужид дэлбэрэлт болж, хотын нэг хэсэг гэрэл цахилгаангүй болсон байна.
Үүнээс өмнө ч Киев хотод дэлбэрэлт болсон талаар Украины хэвлэлүүүд мэдээлжээ. Мөн Оросын довтолгооны улмаас Кропивницкийн газрын тосны үйлдвэрт гал гарсан байна.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ