Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа “Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНӨСУ-д үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа
Аврах ажиллагааны үеэр нохойгоо алдсан мексикчүүдэд Туркийн Засгийн газар гөлөг бэлэглэжээ
2023-05-04

Туркийн Засгийн газар хоёрдугаар сард болсон газар хөдлөлтийн үеэр Туркэд ажилласан Мексикийн аврагчдад герман овчаркийн гөлөг бэлэглэжээ. Энэ талаар МИР24 мэдээлсэн байна. 

 

Гөлөг хэдийнэ Мехикод хүрсэн гэнэ. Хоёрдугаар сард болсон газар хөдлөлтийн үеэр эрэн хайх, аврах ажиллагаанд оролцож байгаа амиа алдсан Мексикийн Протео дуудлагат нохойнд хүндэтгэл үзүүлж ийнхүү гөлөг бэлэглэжээ. 

 

Туркийн Засгийн газраас өгсөн энэ бэлгийг Мексикийн Батлан хамгаалах яамны ажилтнууд баяртайгаар хүлээн авсан байна. 

 

"Энэ бол маш том хариуцлага. Би гөлгийг сургаж, шилдэг аврагч нохой болгохыг хичээнэ. Туркийн ард түмэнд ихээхэн талархаж байна, хүнд цаг үед тэдэнд тусласан нь миний хувьд нэр төрийн хэрэг" хэмээн нохой сургагч Хуан Карлос Вийеда сэтгүүлчдэд сэтгэгдэлэ хуваалцжээ. 

 

Эргэн сануулахад, хоёрдугаар сарын зургаанд Турк болон хөрш Сири улсад хоёр хүчтэй газар хөдлөлт болсон юм. Энэ газар хөдлөлтийн улмаас 50 мянга гаруй хүн амиа алдаж, олон мянган хүн орох оронгүй болсон. Хоёрдугаар сард болсон энэ газар хөдлөлтийг Туркийн орчин үеийн түүхэн дэх хамгийн хүчтэй газар хөдлөлтөд тооцож байгаа юм.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин