УИХ-ын дарга Г.Занданшатарын урилгаар Унгар Улсын Үндэсний Ассамблейн дарга Көвер Ласло тэргүүтэй төлөөлөгчид 2023 оны тавдугаар сарын 04-07-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ.
Үүнтэй холбогдуулан маргаашнаас эхлэн ням гариг хүртэл Наадамчдын гудамж, Чингисийн өргөн чөлөө, Энхтайваны өргөн чөлөө, Их Монголын гудамж, Жанчин Д.Сүхбаатарын талбай, Бага тойруу орчмын замын хөдөлгөөнийг зочин зорчих үед түр хязгаарлана.
Замын хөдөлгөөнд оролцогч Та бүхэн энэ өдрүүдэд замын хөдөлгөөнд оролцохдоо хамгаалалтад үүрэг гүйцэтгэж байгаа цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг биелүүлж, шаардлагагүй тохиолдолд хөдөлгөөнд оролцохгүй байх, бусад хөдөлгөөнд оролцогч нарт хүндэтгэлтэй хандаж, анхаарал болгоомжтой хөдөлгөөндөө оролцохыг зөвлөж байна.
Уншиж байна |