Саудын Арабын эрх баригчид дахин нэг томоохон төсөл эхлүүлэхээр болжээ. Энэ удаад 600 метрийн өндөртэй цамхаг барихаар зэхэж байгаа гэсэн мэдээлэл олон нийтийн сүлжээгээр тархсан байна.
Энэ цамхагт чөлөөт цагийг өнгөрүүлэх төв, амралтын газар, зочид буудлыг багтааж, багахан нутаг дэвсгэр дээр хот босгохоор төлөвлөжээ. Цамхагийн нутаг дэвсгэр нь төрөл бүрийн биомандал, цаг уурын бүсийг санагдуулам зурвас газруудад хуваагдсан байх гэнэ. Доод талд нь сэлж, шумбах усан бүс байх бол, эрэг дагуу нь наран шарлагын газар, дээхэн талд нь халуун орны ой, түүний дээгүүр цасан бүрхүүлт өндөр уул хад байхаар төлөвлөжээ.
Бүс тус бүр нь сэдэвчилсэн амралт зугаалгын газруудаар дүүрэн байх гэнэ. Усан парк байгуулж, "хойд туйлын хэсэг"-т цас мөсөөр хучигдаж, өндөр уулс руу хүссэн хүн бүр авирч болох аж. Энэ Вавилоны цамхагийг 170 км урттай "Толин шугам" хэмээх тэнгэр баганадсан барилгын хажууд барихаар төлөвлөсөн байна.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |