Met Gala арга хэмжээний урилгагүй зочин олны анхаарлыг татав

Met Gala арга хэмжээний урилгагүй зочин олны анхаарлыг татав

 

Met Gala үдэшлэг жил бүрийн тавдугаар сарын эхний Даваа гарагт зохион байгуулагддаг уламжлалтай. Энэ жилийн арга хэмжээний хувьд ч гэсэн тогтсон дүрмийнхээ дагуу 2023 оны тавдугаар сарын 1-ний өдөр Нью-Йорк хотноо зохион байгуулагдсан билээ. 

 

 

Doja cat-ийн муурын өмсгөл нь 2023 оны Met Gala- д оролцсон цорын ганц амьтан байсангүй. Улаан хивсний ёслол дээр өөр нэгэн урилгагүй жоом гарч ирсэн нь уг арга хэмжээний халуун сэдвүүдийн нэг боллоо.  

 

Нью-Йоркт 5-9 сарын хооронд  дулаан, чийглэг байдаг тул жоом болон бусад шавжууд ихээр гарч ирдэг. Met Gala арга хэмжээний үеэр улаан хивсээр явж байсан жоомны нэр төрөл нь Мадагаскарын исгэрээ хэмээх нэршилтэй байжээ. Ийм төрлийн жоом ихээхэн чимээ гаргадаг бөгөөд машин жолоодож байхад үсэрч байгаа нь сонсогддог гэнэ. Энэ чимээг кинонд чимээ оруулахад хүртэл ашиглаж байжээ. 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Гайхмаараа:
Хүрэн гооньжтой залуу юу.
2023-05-03