Эпирок Монголиа компанийн ажилчид: ИЛҮҮ ЦАГАА хуулийн дагуу авмаар байна
2023-05-03

"Оюутолгой" ХХК-ийн туслан гүйцэтгэгч "Эпирок Монголиа" ХХК-ийн ҮЭ-ийн хорооноос хуулийн хүрээнд ажил хаялт зарлах болсон талаараа мэдээлэл хийж байна. Эпирок Монголиа ХХК-нь одоогийн байдлаар 260 гаруй ажилчидтай бөгөөд үүнээс 160 гаруй ажилчид нь Оюу толгой гүнийн уурхайн бүтээн байгуулалтанд уртын ээлжийн хувиараар ажилладаг байна.

 

 

Мэдээллийн эхэнд "Эпирок Монголиа" ХХК-ийн ҮЭ-ийн хорооны гишүүн н.Цэнгүүн " 2018 оноос Оюутолгойн гүний уурхайн хөдөлгөөн тоног төхөөрөмж, өрмийн тэсэлгээний бэхэлгээний засвар үйлчилгээг хариуцан ажиллаж байгаа. 2022 оны тавдугаар сард Үйлдвэрчний эвлэлээ байгуулсан. 2022 онд компанитайгаа хамтын гэрээгээ үзэглэхээр ярилцсан. Үүнээс хойш өнөөдрийг хүртэл компанитай зөвшилцөлд хүрэхгүй, хамтын гэрээ хийх үйл удаашралтай байгаагаас үүдэн хэвлэлийн хурал хийж байна. Үйлдвэрчний эвлэлтэй тохиролцохгүй байгаа гол шалтгаан бол илүү цаг бодохгүй, Хөдөлмөрийн хуулийн 87 дугаар зүйлийн дагуу ажилласан цагаа бодуулах, 192 дугаар журмын дагуу дундаж цалин хөлсөө тооцуулах саналтай байгаа. Хөдөлмөрийн эрхийн маргаан үүсгээд эвлэрүүлэн зуучлах шатыг дамжсан ч үр дүнд хүрээгүй байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 25.1.4-ийг үндэслэн энэ сарын 6-аас эхлэн ажил хаялт эхлүүлнэ гэдгээ мэдэгдэж байна" гэлээ. 


 

 

ТОДРУУЛГА: 122 дугаар зүйл.Хөдөлмөрийн дотоод журам "122.1.Ажил олгогч ажилтны төлөөлөгчийн саналыг харгалзан хууль тогтоомжид нийцүүлэн тухайн аж ахуйн нэгж, байгууллагын хэмжээнд үйлчлэх хөдөлмөрийн дотоод журмыг баталж мөрдүүлнэ" гэж заасан байдаг ч ажил олгогч Эпирок Монголиа компани ажилтнуудтайгаа харилцан тохиролцож Хөдөлмөрийн гэрээнд нь нэмэлт өөрчлөлт оруулах байтал хууль зөрчин цалингийн хуулинд нийцээгүй журам батлан гаргаж ажилчдын эрх ашгийг зөрчиж цалин хөлсийг санаатайгаар хасаж, бууруулан тооцож ирсэн.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын тухай хуулинд нэмэлт өөрчлөлт орж 92-р зүйл шинээр нэмэгдэж Уул уурхай түүнтэй адилтгах салбарын ажилчдад зориулсан ээлжийн хуваарийн шинэ зохицуулалт орж ирсэн.  Мөн хуулийн 92-р зүйлийн 92.4 дэх заалтанд Уртын ээлжийн ажилчдын ажил, амралтын хуваарь тэгш байхаар зохицуулагдаж 14 хоног ажиллаж, 14 хоног амрахаар хуульчлагдсан. Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын тухай хууль өөрөө ажилтанд ээлтэй, ажил олгогч нар хэрэгжүүлэх боложтойгоор батлагдсан ч уртын ээлжээр ажилладаг салбарыг тойрсон ажил олгогч нар уг журмын 1.6 дахь заалт болох сарын ажлын хоног 21 хоног, сарын ажлын цаг 168 гэх заалтыг хэрэглэж уртын ээлжийн ажилчдын илүү цагийг хасаж тооцож олгон уртын ээлжийн ажилчдын хөдөлмөрийн эрх ашиг шударга цалин хөлс авах эрхийг нь зөрчсөн үйлдэл нь одоог хүртэл үргэлжилж байна.

 

Мөн Хөдөлмөр Нийгмийн хамгааллын яамны Сайдын 2022.03.17-ны өдрийн A/49 тоот тушаалаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 сарын 06-ны өдрийн А/192 дугаар тушаалын хавсралтаар баталсан “ Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 2.2 дахь хэсэгт “ Дундаж цалин хөлсийн бүрэлдэхүүнд нэмэгдэл хөлс болон байнгын бус, нэг удаагийн шинжтэй шагнал урамшууллыг оруулахгүй байж болно” гэж санаатайгаар нэмэлт өөрчлөлт оруулж ажилтнуудын хөдөлмөрлөх эрх ашгийг улам дордуулсан гэж үзэж байгаа аж.

 

П.ГОО

Shuud.mn
Сонин хачин
Micheline Peric:
URGENT AND EFFECTIVE LOVE SPELL CASTER TO HELP YOU GET BACK YOUR EX LOVER VERY FAST WHATSAPP +2348124644470 My Name is Micheline Peric from Ireland, I want to say thank you to PRIEST WISDOM for the good thing he has done for me,Though am not sure if this is the best forum to show my joy and happiness for what he has done for me but i can't hide happiness and my Joy so i have to share it with people, my marriage got crashed about two years ago and i tried all i could within my power but to no avail. I saw a post and testimonial about the good things PRIEST WISDOM has been doing so I decided to give it a try. though he is always a busy man but when he responded back to my email, he gave me 24hours for my marriage to be restored really just like he said my marriage was restored since then I am happy and i am living happily i am so grateful, PRIEST WISDOM you can always email him here: Supernaturalspell0@gmail.com or WHATSAPP / cell phone +2348124644470 or view his blog his web page https://supernaturalspell21.blogspot.com/ or go to his page https://web.facebook.com/PRIESTWISDOM11
2023-05-03