Австрали жижиглэн худалдааны дэлгүүрүүдэд электрон тамхи зарахыг хориглолоо

img

Австралийн засгийн газар электрон тамхи импортлох, жижиглэн худалдааны дэлгүүрүүдэд тэдгээрийг зарж борлуулахыг зогсоох шийдвэр гаргажээ. Энэ талаар МИР24 мэдээлсэн байна. 

 

Түүнчлэн Австралид электрон тамхийг эм бэлдмэл шиг битүү саванд хийж зарах, нэг удаагийн цахилгаан тамхийг хориглохоор төлөвлөж байгаа аж. Австралийн Эрүүл мэндийн сайд Марк Батлерын өгүүлснээр, электрон тамхийг никотин бүхий утаат тамхийг орлуулах аюулгүй хэрэгсэл гэж анхандаа үзэж байсан ч энэ нь шинээр тамхинд орох хүмүүсийн тоог нэмэгдүүлж байгаа гэнэ.

 

"Электрон тамхи хэрэглэх шинэ аюул занал гарч ирснээр тамхидалттай хийх бидний тэмцлийн үр дүн үгүй болж байна. Энэ хэрэгслийг тамхи татах зуршлаа хаяхад туслах эмчилгээний зориулалттай гэж сурталчилж байсан. Электрон тамхи зугаацах зориулалтгүй, тэр дундаа хүүхдүүд татчихна гэж хэн ч таамаглаж байгаагүй. Гэвч ийм зүйл болчихлоо. Зургаан өсвөр настан тутмын нэг нь электрон тамхи татаж үзсэн байна. Гэтэл ахмад настнуудын дунд 70 хүн тутмын нэг нь л үүнийг сонгож байна. Залуус энэ электрон тамхийг ямар ч дэлгүүрээс чөлөөтэй худалдан аавх боломжтой болсон, эдгээрийг шоколад, чихэртэй хамт зэрэгцүүлэн тавиад л зарж байна" хэмээн Австралийн Эрүүл мэндийн сайд мэдэгджээ.

 

Электрон тамхийг тамхинаас гаргах нэг арга гэж сурталчилдаг ч дэлхий даяар, тэр дундаа манай улсад ч хүүхдүүдийн дунд өргөн тархаад байгаа юм. Өсвөр настнууд ихээр үйлчлүүлдэг сүлжээ дэлгүүрүүдэд кассны орчимд ил харагдах байдлаар электрон тамхийг байрлуулан худалдаалдаг нь хүүхдүүд худалдан авахад улам нөлөөлж байна. Электрон тамхи нь уушги гэмтээдэг 200 гаруй химийн бодис агуулдаг, тэдгээрийн зарим нь хумсны лак арилгах шингэн, зэрлэг ургамал устгах бэлдмэлд ашиглагддаг бодисууд ч байдаг аж.

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Micheline Peric:
URGENT AND EFFECTIVE LOVE SPELL CASTER TO HELP YOU GET BACK YOUR EX LOVER VERY FAST WHATSAPP +2348124644470 My Name is Micheline Peric from Ireland, I want to say thank you to PRIEST WISDOM for the good thing he has done for me,Though am not sure if this is the best forum to show my joy and happiness for what he has done for me but i can't hide happiness and my Joy so i have to share it with people, my marriage got crashed about two years ago and i tried all i could within my power but to no avail. I saw a post and testimonial about the good things PRIEST WISDOM has been doing so I decided to give it a try. though he is always a busy man but when he responded back to my email, he gave me 24hours for my marriage to be restored really just like he said my marriage was restored since then I am happy and i am living happily i am so grateful, PRIEST WISDOM you can always email him here: Supernaturalspell0@gmail.com or WHATSAPP / cell phone +2348124644470 or view his blog his web page https://supernaturalspell21.blogspot.com/ or go to his page https://web.facebook.com/PRIESTWISDOM11
2023-05-03