Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа “Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНӨСУ-д үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа
Израилийн шоронд 86 өдөр өлсгөлөн зарласан хоригдол нас баржээ
2023-05-03

Палестины алдарт хоригдол Кадер Аднан Израилийн шоронд 86 өдөр өлсгөлөн зарласны эцэст нас баржээ. Тэрээр "Исламын жихад" бүлэглэлийн өндөр албан тушаалтан байсан бөгөөд алан хядах ажиллагаанд буруутгагдан Израилийн шоронд орсон аж.

 

ВВС агентлагийн мэдээлснээр, мягмар гарагийн өглөө түүнийг камертаа ухаан алдсан байхыг олжээ. Аднан өлсгөлөн зарласны улмаас биеийн байдал нь муудсан ч эмнэлгийн тулсамж авахаас татгалзаж байсан гэнэ. 

 

Аднаныг нас барснаас хэдэн цагийн дараа Газын зурвасаас үл мэдэгдэх дайчид Израилийн тал руу гурван пуужин харвасан нь хүнгүй газарт унаж, хүн бэртэж гэмтээгүй гэж Израилийн арми мэдэгджээ. Мөн Палестины Ерөнхий сайд Мухаммед Штайе Израилийн эрх баригчдыг Аднаныг зориуд хөнөөсөн хэмээн буруутгасан бол "Исламын жихад" бүлэглэл Аднаны үхлийн төлөө Израиль асар их үнэ төлнө хэмээн мэдэгдсэн байна. 

 

Аднан 45 настай байсан бөгөөд Иордан голын баруун эргийн эзлэгдсэн нутгуудаас гаралтай аж. Сүүлийн 20 жилийн хугацаанд хэдэнтээ Израилийн шоронд орж, баривчлагдсанаа эсэргүүцэн дөрвөн удаа өлсгөлөн зарлаж, үүгээрээ палестинчуудын дунд ихээхэн алдартай болжээ. Ингээд түүнийг дуурайн палестин хоригдлууд Израилийн шоронд удаа дараа өлсгөлөн зарлах болж, зарим үед эмнэлгийн тусламж авч чадалгүй хоригдлуд нас барах тохиолдлууд ч гарч байжээ. 

 

Аднан Иордан голын барууны эргийн хойд хэсэгт байх Арраба хотод гэрээсээ баривчлагдсаныхаа дараа тав дахь удаагийн өлсгөлөнгөө зарласан гэнэ. Түүнийг терроризм, алан хядах бүлэглэлтэй холбоотой гэж буруутгасан бөгөөд холбогдох шүүх хурал тавдугаар сард болохоор төлөвлөгдсөн байжээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин