Met Gala 2023: Сун Хе Гё, Женни, Жексон Ванг нарыг онцолж байна

Met Gala 2023: Сун Хе Гё, Женни, Жексон Ванг нарыг онцолж байна

 

Met Gala үдэшлэг жил бүрийн тавдугаар сарын эхний Даваа гарагт зохион байгуулагддаг уламжлалтай. Энэ жилийн арга хэмжээний хувьд ч гэсэн тогтсон дүрмийнхээ дагуу 2023 оны тавдугаар сарын 1-ний өдөр Нью-Йорк хотноо эхэллээ. 

 

Jackson Wang 


Энэ жилийн тухайд Өмнөд Солонгосын GOT7 хамтлагийн гишүүн Жексон Ванг, "Blackpink" хамтлагийн Женни, мөн алдарт жүжигчин Сун Хе Гё нар  Met Gala арга хэмжээнд дэлхийн одуудтай хөл зэрэгцэн алхлаа. 

 

Song Hye Kyo


Жексон Ванг бүхэлдээ "Louis Vuitton" брэндээр гоёсон бол "Human Chanel" гэгддэг Ким Женни 1990-ээд оны үед гарч байсан "Chanel" брэндийн даашинзаар гоёжээ. Харин "мөнхийн" үзэсгэлэн гоо төрхөөрөө олныг гайхшруулдаг Сун Хе Гё төлөөлөгчөөр ажилладаг "Fendi" брэндийн даашинз өмсжээ. 

 

Jennie

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ