Цагдаагийн байгууллагад өчигдөр 21.05 цагт "Баянгол дүүргийн IX хороо, СОТ-ын байрны зогсоол дээр машинтай согтуу хүн машинууд мөргөөд байна" гэх дуудлага иржээ.
Тус мэдээллийг шалгахад Lexus LX-470 маркийн автомашины жолооч, Hyundai Porter маркийн автомашины жолооч нар хоорондоо маргалдаж, санаатайгаар автомашин мөргөжээ. Тэд согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан аж.
Уг үйлдлийг Баянгол дүүргийн Цагдаагийн газраас шалгаж байна.
Уншиж байна |