Amber Heard Aquaman-2 кинонд дахин дүр бүтээнэ
“Warner Bros. Pictures”-ийн бүтээл, супер баатрын сэдэвт “Aquaman” киноны хоёрдугаар ангид жүжигчин Amber Heard Mera-ийн дүрийг дахин бүтээж магадгүй тухай мэдээлэл хэвлэл мэдээллээр цацагдаж эхэллээ.
Жүжигчин бүсгүй энэ долоо хоногийн эхээр Las Vegas-т болсон CinemaCon 2023 үзэсгэлэнд оролцон DC-д дахин ирж буйгаа зарлажээ. Уг мэдээлэл гарсан даруйд шүтэн бишрэгчид хоёр хуваагдаж дургүйцлээ илэрхийлсээр байна.
Хэдийгээр түүний дүрийн талаар олон нийтэд тодорхой зарлаагүй ч онцгой зочдод танилцуулсан “Aquamen And The Lost Kingdom” киноны трэйлер-т Mera-ийн дүрээр гарсан байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ