АНУ-ын Агаарын цэргийн хүчний хоёр нисдэг тэрэг сүйрсэн талаар бид өмнө нь мэдээлсэн. Энэ ослын шалтгаан нөхцөл тодорхой болсон талаар АР агентлаг мэдээлжээ.
АНУ-ын хоёр нисдэг тэрэг сүйрчээ
Өмнө нь гарсан мэдээллээр, хоёр нисдэг тэрэг сүйрсэн гэдгээс өөр тодорхой мэдээллийг өгөөгүй байсан бол АН-64 Apache загварын хоёр нисдэг тэрэг сургуулилалтын нислэг үйлдэх үедээ Аляскад хоорондоо мөргөлдсөн гэдэг нь тодорхой болсон байна. Энэ нисдэг тэрэг нь хоёр хүний бүрэлдэхүүнтэй экипажтай байдаг бөгөөд нисдэг тэрэгнүүд хоорондоо мөргөлдсөний улмаас гурван нисгэгч амиа алдаж, нэг нисгэгч эмнэлэгт хүргэгджээ.
АНУ-ын Агаарын цэргийн хүчний 11 дүгээр агаарын десантын дивизийн командлагч хошууч генерал Брайан Эйфлерийн мэдэгдсэнээр, хоёр нисгэгч газар дээрээ нас барсан бол гурав дахь нь эмнэлэгт хүргэгдэх замдаа нас баржээ. Нэг нисгэгчийг аварч, Фэрбенкс хотын эмнэлэгт хүргэсэн байна.
Г.Бямбасүрэн