Орос, Монголын үзэсгэлэнгийн хүрээнд "Аялал жуулчлалын салбар дахь Орос, Монголын хамтын ажиллагаа" сэдэвт дугуй ширээний ярилцлага Эрхүү хотноо болсон талаар Байкал дейли сонин мэдээлжээ.
"Аялал жуулчлал нь Эрхүү муж, Монгол Улсын хоорондын хамтын ажиллагааны чухал чиглэл. 2019 онд Монголын 2678 хүн манай мужид зочилсон бол 2022 онд энэ тоо өсөж 3306 болсон" хэмээн Эрхүү мужийн Аялал жуулчлалын агентлагийн захирал Евгения Найденова мэдэгджээ.
Аялал жуулчлалын хамтын ажиллагааны үзэсгэлэн, дугуй ширээний уулзалтын үеэр Эрхүү муж Монголд экологи, танин мэдэхүй, усан онгоцны аялал зэрэг аялал жуулчлалын бүхий л салбарт хамтран ажиллах санал тавьсан байна. Тэр дундаа Монгол, Хятадтай авто аяллын чиглэлүүдээр хамтарсан төсөл хэрэгжүүлэхийг санал болгожээ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |