АНУ-ын АН-64 Apache хоёр нисдэг тэрэг Аляскад сүйрчээ. Энэ сүйрэл Фэрбанкс хотын ойролцоох Форт-Уэйнрат бааз дээр болсон гэж NBC суваг мэдээлсэн байна.
Одоо ослын газарт холбогдох албаныхан ажиллаж байгаа гэж баазын удирдлагууд мэдээлжээ. Хоёр нисдэг тэрэг сургуулилалтын нислэг үйлдээд бааз руугаа явж байгаад ийнхүү осолдсон байна.
Ослын шалтгааны талаар мэдээлэл гараагүй. Энэ осолтой холбоотойгоор мөрдөн шалгалтын ажлыг эхлүүлжээ. АН-64 Apache нисдэг тэрэг нь цохилтын нисдэг тэрэг бөгөөд экипаж нь хоёр хүний бүрэлдэхүүнтэй байдаг. Өнөөдөр болсон ослын дараа нисгэгчид амьд үлдсэн эсэх нь ч мөн тодорхойгүй байна.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |