Оросын "Росатом" төрийн корпораци барьж босгосон Турк дэх "Аккую" атомын цахилгаан станцыг ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин болон Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган нар нээсэн байна. Тэд АЦС-ын нээлтийн ёслолд цахимаар оролцсон гэж Анадолу агентлаг мэдээлжээ.
Хорин тэрбум долларын өртөгтэй, 4800 мегаваттын хүчин чадалтай энэхүү төсөл нь "хоёр орны хоорондын найрсаг хөршийн харилцааг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлнэ" хэмээн Владимир Путин мэдэгдсэн байна.
Эрдоган атомын цахилгаан станцын нээлтэлд биечлэн оролцох байсан ч Путинтэй адил цахимаар нээлтэд оролцсон байна. Тэрбээр гэнэт өвдсөний улмаас төлөвлөсөн арга хэмжээнүүдээ цуцалсан юм.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |