Бразилийн шигшээ багийн бүрэлдэхүүнд багтаж байхдаа хөлбөмбөгийн дэлхийн аваргыг гурвантаа хүртсэн Пелегийн нэрийг португаль хэлний толь бичигт албан ёсоор бүртгэжээ.
МИР24 сувгийн мэдээлснээр "пеле" гэсэн үг нь "сайн, шилдэг" гэсэн үгтэй ойролцоо утгатай үг болон бүртгэгдсэн байна. Ингэснээр "сагсан бөмбөгт пеле", "теннисд пеле" гэж ярих боломжтой болсон бөгөөд португалчууд ийм хэллэг хэрэглээд хэдийнэ удсан, харин одоо албан ёсоор энэ үгийг толь бичигт багтаан, хүлээн зөвшөөрчээ.
Пеле бол гурвантаа дэлхийн аварга болсон цорын ганц хөлбөмбөгчин юм. Тэрбээр 92 тоглолтод 77 гоол оруулснаараа Гиннесийн дээд амжилтын номонд бүртгэгдсэн. Тэрээр өнгөрсөн оны 12 дугаар сарын 29-ний өдөр таалал төгссөн юм.
Г.Бямбасүрэг
Уншиж байна |