Дэлхийн хамгийн аюултай мафийн толгойлогчдын нэг гэгддэг, "Ндрангета" гэмт бүлэглэлийн толгойлогчдын нэг Паскуале Бонавотаг Италийн Генуя хотод баривчилжээ. Энэ талаар NBC мэдээлсэн байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, удаан хугацаанд мөрдөн шалгалт хийсний дүнд 49 настай мафийн толгойлогчийг баривчлан саатуулжээ. Түүнийг хэд хэдэн аллага, бусад хүнд гэмт хэрэгт буруутгаж байгаа аж.
Бонавота 16 настайдаа гэр бүлийнхээ бүлэглэлийг толгойлох болжээ. Тэрбээр бүлэглэлтэй нь өрсөлддөг бусад гэмт хэргийн бүлэглэлүүдтэөй тэмцдэг байсан бөгөөд үүнийх нь төлөө түүнийг "Босс жаал" хэмээн хочилдог болсон аж.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |