ОХУ 2022 оны хоёрдугаар сарын сүүлээр "тусгай цэргийн ажиллагаа" нэрийн дор Украинд дайн өдүүлснийхээ дараа сурах бичгүүдэд энэ "ажиллагаа"-ы талаар хичээл багтааж, эх оронч сэдэвтэй хичээлүүд орохоор болсон юм. Энэ удаад Путин "тусгай цэргийн ажиллагаа"-тай холбоотой музей байгуулах үүрэг өгчээ.
Медуза сонины мэдээлснээр, Оросын Ерөнхийлөгч Владимир Путин "тусгай цэргийн ажиллагаа"-ы үйл явдалд зориулсан музей байгуулах үүргийг Соёлын яам, Гэгээрлийн яам, Боловсрол, шинжлэх ухааны яаманд өгсөн байна. Энэ даалгаврын биелэлтийг холбогдох байгууллагуудын дарга, захирагчид хариуцах бөгөөд тэд ажлаа 2023 онд багтаан тайлагнах ёстой аж.
Түүнчлэн, ийм музей байгуулж, "тусгай цэргийн ажиллагаатай холбоотой эд өлгийн зүйлс"-ийг музейдэд хүлээлгэн өгөх асуудлыг шийдвэрлэхийг Батлан хамгаалах яам болон Соёлын яаманд үүрэг болгожээ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |