Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа “Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНӨСУ-д үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа
Суданы арми эвлэрлийн хугацааг 72 цагаар сунгаж байгаагаа зарлажээ
2023-04-28

Суданы Зэвсэгт хүчин тус улсад зарласан эвлэрлийн хугацааг дахин 72 цагаар сунгахаар тохиролцжээ. Энэ шийдвэрийг Саудын Араб болон АНУ-ын зүгээс дэмжлэг үзүүлсний ачаар гаргасан гэж Суданы арми Фейсбүүк дэх хуудсандаа бичсэн байна. 

 

Бусад орнуудын иргэдийг Суданаас  нүүлгэн шилжүүлэх, Суданы иргэдэд хүмүүнлэгийн тусламж үзүүлэхэд тохиромжтой нөхцөл байдлыг бий болгох үүднээс ийнхүү эвлэрлийн хугацааг сунгажээ. 

 

Эргэн сануулахад, Суданы арми болон тусгай хүчний хоорондын мөргөлдөөн дөрөвдүгээр сарын 15-ны өдөр эхэлсэн юм. Суданы эрх мэдлийг иргэний засгийн газарт шилжүүлэх явцын хүрээнд тусгай хүчнийхэн армид нэгдэх ёстой байсан бөгөөд энэ үеэр талуудын хооронд зөрчилдөөн гарч, тэр дундаа хоёр хүчний тэргүүлэгчийн эрх мэдлийн төлөөх тэмцлийн улмаас энэ зэвсэгт сөргөлдөөн эхэлжээ. Мөргөлдөөний улмаас Суданд 600 гаруй хүн амиа алдсан юм. Улмаар АНУ болон Саудын Арабын зуучлалтайгаар талууд дөрөвдүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн 72 цагийн хугацаагаар эвлэрэл зарлаж байсан ч буун дуу гарсаар байгааг хэвлэлүүд мэдээлж байв. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин