Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа “Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНӨСУ-д үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа
WP: ОХУ армийн хохирлоо нөхөхийн тулд 115 мянган цэргийг фронт руу илгээнэ
2023-04-28

ОХУ 2022 оны хоёрдугаар сарын 24-ний өдөр Донбассыг хамгаалах зорилгоор "тусгай цэргийн ажиллагаа" нэрийн дор Украин руу довтолсноор өнөөгийн дайн эхэлж, жил гаруйн хугацаанд сөргөлдөгч талууд ихээхэн хохирол амссан юм. ОХУ болон Украин бие бүрэлдэхүүнийхээ хохирлыг нийтэд зарлахгүй байгаа бөгөөд бие бүрэлдэхүүний хохирол нь төрийн нууцад хамаарна гэсэн шалтгаанаар ОХУ хохирлын хэмжээг зарлалгүй өдийг хүрсэн. Харин барууны орнуудын тагнуулын мэдээллээр, дайн эхэлснээс хойш 2023 оны хоёрдугаар сарын сүүл хүртэлх хугацаанд ОХУ 200-250 мянган цэргээ дайнд алдсан аж. Энэ тоонд амиа алдсан болон шархдаж байлдах чадваргүй болсон цэргүүд багтаж байгаа юм. 

 

Ийнхүү асар их хохирол амссан ОХУ 2022 оны есдүгээр сард хэсэгчилсэн дайчилгаа зарлаж байлаа. Гэсэн ч энэ нь эрчүүдийн цагаачлалын урсгалыг эрс нэмэгдүүлж, улмаар ОХУ-ын эрх баригчид дайчилгаа, цэрэгт татах журмыг чангатган, цэргийн албанаас оргон зайлсан хүмүүст оногдуулах шийтгэлийг чангатгасан. Хаврын цэрэг татлагаар шинэ журам нэвтрүүлж, зарлан дуудах хуудсыг өмнө нь гарт нь хүлээлгэн өгдөг байсан бол одоо цахимаар хүргүүлж, тухайн хүн цахимаар зарлан дуудах хуудас ирснийг мэдсэн эсэхээс үл хамааран мэдэгдлийг хүргүүлсэнд тооцож, цэргийн комисс дээр өөрийн биеэр ирээгүй бол торгох, хил нэвтрэх, машин жолоодох, зээл авах эрхийг нь хязгаарлах зэрэг арга хэмжээ авахаар болсон юм. 

 

ОХУ-ын эрх баригчид цэрэг татлагатай холбоотой журмаа ийнхүү чангатгах болсон нь цэргийн албанаас оргон зайлах явдлыг багасгаж, цэрэгт татагдах хүмүүсийн тоог нэмж, фронт руу илгээх гэж төлөвлөж байгаатай холбоотой гэж шинжээчид үзэж байна. Хэдийгээр хугацаат цэргийн алба хаагчийг фронт руу илгээхгүй гэж дайн эхэлсэн цагаас л Оросын эрх баригчид мэдэгдсэн ч хугацаат цэргийн алба хаагч фронт дээр амиа алдсан, сураггүй болсон тохиолдлуудын талаар Оросын хараат бус хэвлэлүүд мэдээлж байлаа. Энэ удаад ч мөн хугацаат цэргийн алба хаагчдыг Украин руу илгээхээр завдаж байгаа талаар The Washington Post сонин мэдээлжээ.

 

Тодруулбал, Оросын эрх баригчид энэ онд багтаан 415 мянган цэргийн алба хаагч татаж, тэднээс 115 мянгыг нь бие бүрэлдэхүүнээ нөхөх зорилгоор шууд фронт руу илгээхээр зэхэж байгаа, одоогоор Оросын армид фронт дээр 50 мянган хүн, нөөцөнд 40 мянган цэрэг шаардлагатай байгаа гэж АНУ-ын Тагнуулын төв газрын алдагдсан нууц баримтуудаас иш татан The Washington Post сонин мэдээлжээ.

 

Нууц баримтад өгүүлснээр, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Украин дахь хохирлыг нөхөхийн тулд дахин дайчилгаа зарлах нь нэр хүндэд нь сөргөөр нөлөөлнө гэж үзэн ийм тушаал гаргахгүй байгаа тул эрх баригчид бие бүрэлдэхүүнээ нөхөх өөр аргуудыг хайхаас аргагүй болсон гэнэ.

 

Тухайлбал, 2023 оны туршид 400 мянган цэргийн алба хаагчийг "нууцаар элсүүлэх" тухай цэргийнхний саналыг Путин хоёрдугаар сарын дундуур дэмжжээ. Ерөнхийлөгчийн нэр хүндийг хамгаалахын тулд Украин руу илгээх цэргүүдийг бүрдүүлэх ажлыг нэгдсэн байдлаар бус, харин олны анхаарал таталгүйгээр, орон нутгийн эрх баригчид сайн дурын цэрэг элсүүлэх байдлаар явуулахыг үүрэг болгсоон байна. Үүний зэрэгцээ хорих ангиудаас хоригдлуудыг сайн дурын цэрэгт элсүүлэх ажил ч үргэлжилж байгаа гэнэ.

 

Үүний зэрэгцээ, энэ онд багтаан 415 мянган гэрээт цэргийг цэргийн албанд татах зорилгыг ОХУ-ын Батлан хамгаалах яам өмнөө тавьжээ. Гэвч энэ төлөвлөгөөг эдийн засгийн салбарын албан тушаалтнууд ихээхэн эсэргүүцэж байгаа бөгөөд ажиллах хүчин хомстоно, сүүлийн нэг жилд ажиллах хүчний хомстол дээд хэмжээндээ хүрсэн, энэ нь цаашдаа улам даамжирна гэж тэд болгоомжилж байгаа талаар Америкийн тагнуулын нууц материалд өгүүлжээ.

 

ОХУ хамгийн сүүлд өнгөрсөн оны есдүгээр сард бие бүрэлдэхүүний хохирлоо зарлаж байлаа. Тухайн үед Сергей Шойгу мэдэгдэл хийхдээ Украины дайн эхэлснээс хойш 5937 цэрэг амиа алдсан хэмээж байв. Харин АНУ-ын үзэж байгаагаар, дайны хугацаанд ОХУ 189,5 мянгаас 223 мянган цэргийн алба хаагчийн хохирол амссан, тэднээс 43 мянга нь амиа алдсан гэнэ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Азизовын зулбасаг аа:
Элчингийн муу зулбасага цалин хөлсөө аваа юу.? Цаад Оросууд чинь хөлсөө рублээр өгч байн уу эсвэл $ өгч байн уу? Овоо юм өгч байвал би бас чамтай адил бусдыгаа доромжилж сэтгэгдэл бичье?
2023-04-28
Zochin:
Bitgii xutsaj ax max geed bai muu cda min
2023-04-28
Орос ах мах гэх энэ тэнэг бялдагуудыг яана аа.Иванууд монголыг хөгжүүлэхгүй гээд аль олигтой бүтээн байгуулалтанд саад хийж ,дэлхийд бхгүй үнэтэй цах/түлш гаалийн татвар ноогдуулдаг гээд бхад орос ах гээд чичрээд дайраад бх юм .
2023-04-28
erka:
oros ah nariin huchend odii zeregtei ybaagaa bitgii martaarai malnuudaa ebgui hodolbol oros ah nar hytadadin tald manaihiig tulehchhne shuu byraa medej medemhiireeree zonog obgon baidni ugeer eh oron ard tumnee suiruulj baigaa biz ter zelinskii gej alialagch gar hohini gehees yah be yah gej oorosdoo ehlej odson um be yah gej orosuudiig zaaland chihej amidaarna shataasan um hol baigaa dainiig bitgii ooros deeree duudaad baigaarai malnuudaa amerkuud irak apgan sir geed mash olon orniig samarch alj hydlaa yagaad ter nobshnuudiig buruutgahgui bna oros ah nar dain hiij baigaana mash zob zaabal orosuud ylna erguu dagznuud mini gert chni orj ustgna shuu
2023-04-28
Азизовын зулбасаг аа:
Элчингийн муу зулбасага цалин хөлсөө аваа юу.? Цаад Оросууд чинь хөлсөө рублээр өгч байн уу эсвэл $ өгч байн уу? Овоо юм өгч байвал би бас чамтай адил бусдыгаа доромжилж сэтгэгдэл бичье?
Zochin:
Bitgii xutsaj ax max geed bai muu cda min
Зочин:
Орос ялахгүй ээ. Эзлэн түрэмгийлэх дайныг ард түмэн нь ч дэмжихгүй байгаа. Украины эх орончид ялна. Үнэн зөв үйл хэрэг үргэлж ялдаг юм
2023-04-28
Энэ дайнд Украйн хамгийн их хохирол хүлээлээ. Орос бас үнэндээ тун эвгүй байдалд байна. Юу ч болж магадгүй задрал иргэний дайн ялагдал эсвэл халуун цөмийн дайн. Харин Америк зорилгодоо хүрлээ. Америкийн өмнөөс Украйн Улс байлдлаа үхлээ сүйрлээ. Үнэндээ Украйн Оросын хэн нь ч ялаагүй Дайн удаан үргэлжилбэл Орос ялна Гэхдээ дэлхий дахин дайны улмаас зовлон амсана
2023-04-28
Зочин:
Орос ялахгүй ээ. Эзлэн түрэмгийлэх дайныг ард түмэн нь ч дэмжихгүй байгаа. Украины эх орончид ялна. Үнэн зөв үйл хэрэг үргэлж ялдаг юм
Орос зэрлэгүүд Уманд орон сууцыг пуужинджээ. Путины нүгэл, оросуудын нүгэл нүдээрээ гарах болноо. Манай дэмжигчдийг ч тойрохгүй шүү
2023-04-28
БОСГООД ХӨХСӨН БООВ бүлгэм ээ:
Оросуудын төлөө бусад Монголчуудаа гурилдаад ташуурдаад байдаг БОССОН ХӨХСӨН БООВ-ууд Укриан явж орос ахдаа тусламаар юм даа. Тэнд очиж ядахнаа тогооч, ачигч, зөөгч ч болохноо хийнэ үү дээ.
2023-04-28
Оросууд бүгд путины зомби болсон.Аймхай ард түмэн юм.
2023-04-28
чаавас орос энэ дайнд ялахгүй ээ, магадгүй мангартаж цөмийн зэвсэг ашиглах гэж оролдох байх гэвч улсаа сүйрүүлж л дуусна.
2023-04-28
Орос ах ялаад л байна гээд байсан сүүлийн үед нэг биш болоод явчихлаа. Эзэлсэн нутагаа л хамгаалах тийшээ орчмхлоо
2023-04-28
Zochin:
Нэг ёсондоо албан ёсоор чамайг ална гэж байхад тэр муу өвгөнийг цааш нь харуулчих хүн олддоггүй юм байхдаа
2023-04-28