Британийн хааны гэргий Камилла Чарльзыг хаан ширээнд суух ёслолд хуучин өнхөр Эндрю Паркер-Боулзыг урьжээ. Паркер-Боулз ч энэ урилгыг хүлээн авсан гэж Daily Mirror мэдээлсэн байна.
Камилла болон Эндрю Паркер-Боулз нар 1972 онд гэрлэж, 1995 он хүртэл хамт амьдарсан байна. Тэд дундаасаа хоёр хүүхэдтэөй, том хүү Том нь зоогийн газар шүүмжлэгч бол охин Лаура Лоуп нь уран сайхны үзэсгэлэнгийн зааварлагч аж.
Камилла салсан нөхөртэйгээ найз нөхдийн харилцаатай байдаг бөгөөд Эндрю урьдын адил хуучин эхнэртээ олон талаар тусалж, үе үе утсаар ярьж санаа тавьдаг гэж Камиллагийн найз хэвлэлд ярьжээ. Мөн Эндрю, Чарльз хоёр нөхөрсөг харилцаатай байсан, Камиллатай Чарльз гэрлэсний дараа ч тэдний харилцаа хэвээр үлдсэн гэнэ. Эндрю Чарльзыг Диана болон Камиллатай гэрлэх үед хоёр хуримд хоёуланд нь оролцож байжээ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |