БНХАУ атомын цахилгаан станцууд дээрээ шинээр байгуулж буй эрчим хүчний блокийн тоогоороо дэлхийд нэгдүгээрт бичигдэж байгаа гэнэ. Энэ талаар Хятадын атомын эрчим хүчний холбооны илтгэлд тусгасныг Жэнминь жибао дамжуулжээ.
Тайланд өгүүлснээр, 2022 он гарсаар энэ улсад 10 шинэ блок байгуулах ажлыг дэмжиж, зургаан блокийн барилгын ажлыг эхлүүлэн, гурван реакторыг ашиглалтад оруулсан байна. Ингэснээр одоо Хятадын Атомын цахилгаан станцад нийт 54 эрчим хүчний блок ажиллаж байгаа аж.
БНХАУ-ын үндэсний эрчим хүчний хангамжид атомын эрчим хүчний эзлэх хувь 4,7 хувьд хүрсэн гэнэ. Дунд хугацааны ирээдүйд БНХАУ жил бүр 6-8 шинэ реактор байгуулахаар төлөвлөжээ. Цөмийн эрчим хүчний үйлдвэрлэлийн хэмжээгээр Хятад улс 2022 онд Францыг гүйцэж түрүүлэн, дэлхийд хоёрдугаарт бичигдсэн бол 2026 онд АНУ-г ардаа орхиж, дэлхийд цөмийн эрчим хүчний томоохон үйлдвэрлэгч болохоор зэхэж байгаа аж.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |