ОХУ, Украин хооронд олзны хүмүүсийг солилцох ээлжит ажил дөрөвдүгээр сарын 26-ны өдөр болсон талаар "Украинская правда" сонин мэдээлжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, хэлэлцээрийн явцын үр дүнд дөрөвдүгээр сарын 26-ны өдөр Оросын 44, Украины 44 иргэн ээлжит солилцооны үеэр эх орноо зорьсон байна. Украин руу буцсан олзны цэргүүдийн 36 нь байлдагч болон түрүүч, зургаа нь офицер гэж Украины Ерөнхийлөгчийн захиргааны тэргүүн Андрей Ермак мэдэгджээ.
"Эдгээр хүмүүс Мариуполь, Азовсталь, Херсоныг хамгаалж, дорно зүгт дайсантай тулалдаж байсан. Түүнчлэн бид хоёр энгийн иргэнийг олзноос чөлөөлсөн" хэмээн Ермак бичжээ.
Оросын Батлан хамгаалах яамны мэдээлснээр, хэлэлцээрийн дүнд Оросын 40 цэргийн алба хаагчийг олзноос чөлөөлсөн байна. Тэднийг Оросын Агаарын цэргийн хүчний онгоцоор Москвад хүргэж, эмчилгээнд хамруулна гэж ТАСС мэдээлжээ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |