Уолт Дисней корпораци АНУ-ын Флорида мужийн захирагч Роны Десантисийн эсрэг шүүхэд нэхэмжлэл гаргажээ. Энэ талаар ABC News суваг мэдээлсэн байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, захирагч Рон Десантис эрх мэдлээ Диснейн эсрэг зэвсэг болгон ашиглахыг ороллдож, үг хэлэх эрх чөлөөг хангасан Үндсэн хуулийн заалтыг зөрчиж байна гэж Дисней компани буруутгажээ. Компанийн мэдэгдсэнээр, Флорида дахь Диснейн бизнесийн эсрэг кампанит ажлыг Десантис өрнүүлсэн гэнэ.
Дисней болон Десантисын хоорондын сөргөлдөөн удаан үргэлжилж байгаа аж. Өнгөрсөн онд Флоридагийн эрх баригчид сурагчидтай бэлгийн чиг хандлага, эсвэл хүйсийн онцлогийн талаарх асуудлыг улсын сургуулиудын сурагчидтай ярилцахыг хориглосон юм. Харин энэ хоригийг Дисней ихээхэн шүүмжилж байв. Үүний дараахан мужийн эрх баригчид татварын тусгай дэглэм бүхий тойрог дахь хяналтаа чангатгаж эхэлсэн бөгөөд энэ тойрогт Диснейн парк багтаж, энэ нутагт дэвсгэрийг удирдах боломж олгодог байсан аж.
Улмаар эрх баригчдын хяналт чангарснаар Диснейн үйл ажиллагаа явуулдаг нутаг дэвсгэр Десантисыг дэмжигчдийн гарт орсон нь хууль зөрчсөн хэрэг гэж Диснейн удирдлагууд үзэж байгаа гэнэ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |