Оросын хурандаа танкны хөдөлгүүр хулгайлсныхаа төлөө 10 жилийн ял сонсож болзошгүй

img

Орост авто хуягт танкийн албаны дарга хурандаа Александр Денисов баривчлагджээ. Түүнийг танкийн хөдөлгүүр хулгайлсан хэрэгт сэжиглэж байгаа гэж Коммерсант мэдээлсэн байна. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, 2021 оны 11 дүгээр сараас 2022 оны дөрөвдүгээр сарын хооронд Александр Денисов Т-90 танканд суурилуулах зориулалттай В-92С2 хөдөлгүүр наймыг хулгайлжээ. Тэрбээр үүнийг бусадтай хамтран үйлдсэн нь тогтоогдсон байна. Хурандаа танкны хөдөлгүүр хулгайлснаар улсад 20,5 сая рублийн хохирол учруулсан гэж мөрдөн байцаагчид үзсэн байна. 

 

Улмаар түүнийг бүлэглэн, онц их хэмжээний үнийн дүн бүхий луйвар хийсэн хэрэгт буруутгаж байгаа аж. Денисовын гэм буруу нь тогтоогдвол тэрбээр 10 хүртэлх жилийн хорих ял сонсож болзошгүй гэнэ. Харин Денисов гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй, түүнчлэн хоёр сар саатуулах шүүхийн шийдвэрийг давж заалдан, өргөдөг гаргажээ.

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Манай батлан хамгаалах яамны сайд нисэх онгоцны мотор мулталж зарах гэж байгаад баригдсан бил үү.Бас танктай хөшөөг зарах гээд баригдсан хэрэг ч байдаг.Бүгд дэвшээд дээшлээд алга болцгоосон
2023-04-27
Бат:
Манай Армийн нэг генерал 2010 онд 5 танкны мотор хулгайлж бгаад газар дээрээ баригдаж байсан. Гэтэл ял аваагүй, бүр дэвшсэн. Юм гэж сонин юм да. Орост бол хууль үйлчилдэг л юм бна.
2023-04-27