Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа “Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНӨСУ-д үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа
Польшийн Прокурорын газар Оросын ЭСЯ-ны данснаас мөнгийг нь хураажээ
2023-04-27

Польшийн Прокурорын газар Оросын Элчин сайдын яам болон Худалдааны төлөөлөгчийн газрын данснаас мөнгийг нь татан, хурааж авчээ. Энэ талаар Польшид суугаа Оросын Элчин сайд Сергей Андреев мэдэгдсэнийг "Эрх чөлөө" радио дамжуулсан байна.

 

Андреевын өгүүлснээр, Элчин сайдын яам болон Худалдааны төлөөлөгчийн газрын Santander банкан дахь дансан дахь их хэмжээний злот болон доллараар байсан их хэмжээний мөнгийг Польшийн Прокурорын газрын данс руу шилжүүлсэн байсан гэнэ. Мөнгийг шилжүүлсэн талаарх мэдэгдлийг Оросын Элчин сайдын яам руу хүргүүлсний дараа Santander банк ЭСЯ-тай хамтран ажиллахаа зогсоож, дансуудыг хаасан гэж мэдэгджээ. Энэ нь Дипломат харилцааны тухай Венийн конвенцийг бүдүүлгээр зөрчсөн хэрэг гэж Польшид суугаа Оросын Элчин сайд Сергей Андреев мэдэгдсэн байна. 

 

Польш дахь Оросын Элчин сайдын яамны данснуудыг дайн эхэлсний дараахан буюу 2022 оны гуравдугаар сард царцаажээ. Польшийн эрх баригчид Оросын Элчин сайдын яамны данснаас гарсан мөнгийг терроризмийг санхүүжүүлэх эсвэл хууль бусаар олсон хөрөнгийг угаахад ашиглаж байж болзошгүй гэж үзсэний улмаас ийнхүү дансуудыг хаасан байна. Үүний хариуд ОХУ Москва дахь Польшийн элчин сайдын яамны данснуудыг царцааж байв. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Иргэн:
Венийн конвенцийг ингэж зөрчиж болдог юм уу??? АНУ, НАТО-д сайн болж харагдах гэж дэлхийд өөрсдийнхөө тэнэгийг гайхуулчихлаа даа
2023-04-27