Солонгосын KBS телевиз Монголд түүхэн киноны зураг авалт хийхээр төлөвлөж байна

Солонгосын KBS телевиз Монголд түүхэн киноны зураг авалт хийхээр төлөвлөж байна

Бүгд Найрамдах Солонгос Улсын уран бүтээлчид судалгаа хийж, киноны зураг авахаар Монгол Улсад хүрэлцэн иржээ. 

 

Тэднийг өнөөдөр Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө хүлээн авч уулзсан байна. Уулзалтад нийслэлийн холбогдох албаныхан болон KBS-Төслийн Монгол дахь ерөнхий захирал Ко Сун Хун тэргүүтэй төлөөлөгчид оролцжээ.

 

Энэ онд БНСУ-ын олон нийтийн тэргүүлэгч KBS телевизийн 50 жилийн ой тохиож байгаа. Үүнтэй холбоотойгоор тус телевизээс олон ангит, түүхэн кино хийх гэж байгаа юм. Уг киноны хэсэгт монгол угсааны Кидан буюу Хятан улсын талаар гарах тул киноны багийнхан судалгаа хийхээр ирээд буй нь энэ аж.

 

Уулзалтын үеэр Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө “Монгол, Солонгос Улс нь гуравдагч хөршийн найрсаг харилцаатайн дээр олон улсын түвшинд ч бие биенээ харилцан дэмжиж ирсэн түүхтэй. Энэхүү харилцаа нь иж бүрэн түншлэлийн хүрээнд эдийн засаг, худалдаа үйлчилгээ, соёл урлаг, хүмүүнлэгийн салбарт амжилттай өрнөж байна.

 

Мөн Улаанбаатар хот болон БНСУ-ын хотуудын хооронд Ах дүүгийн найрамдалт харилцаа тогтоосноос хойш талууд харилцан хамтын ажиллагааг нийгэм, эдийн засгийн бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлж ирсэн. Дэлхийд алдартай Солонгосын кино урлагийн хөгжлийг ойроос харж, түүний нэгээхэн хэсэгт эх орны минь сайхан байгаль, хүн зон дүрсээ мөнхлөх болсонд баяртай байна” хэмээлээ.

 

KBS-Төслийн Монгол дахь ерөнхий захирал Ко Сун Хун “Киноны зарим хэсгийн зураг авалтыг Монголд хийх хүсэлтэй байгаа тул тусалж, дэмжээрэй. Монголын үзэсгэлэнт байгалийг киногоороо дамжуулж солонгосчууддаа сурталчлахад таатай байх болно” гэсэн юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Солонгос онцлого:
Наад Со нууд чинь тэгээд морь унаж сэлэм далайж суманд харвуулан мориноос унаж чирүүлж чадахымуу даа, мах чанаж идэхээрээ шүдээрээ зулгааж чоно шиг иддэг заваан идэштэй Со заншилаа харуулаад, эцэс төгсгөлгүй усан нүдлээд учиргүй муухайгаар орилолдож хэрэлдээд, сав л хийвэл барилцаж ноцолдоод ширээ шааж босож ирээд ямаан омог гаргаад унах вий дээ. Тэд нарын өдөр тутмын амьдрал кинонд маань шингэж л таарна ш дээ.
2023-04-27
Үхэр монголчуудаас 100 хувь илүү амьдарч байна даа
2023-04-27
За тэгээд ямар кино энтр сайн асууж судлаарай. Сда Монголын түүх энтр завхруулсан юманд зөвшөөрөл шаачив.
2023-04-27
Зочин:
За,тэгээд 10-аад солонгос хүн 1000-аад монгол цэргийг устгасан нэг үлгэр төрөх юм биз дээ.
2023-04-27
Зочин:
Солонгосчууд гэж нэг л их баатарлаг түүхтэй байсан мэт кино хийх юмаа..(ядуугийн туйл загас далайн замаг идсэн улс болгоны колони явсан хөгийн үндэстэн байсан юм билээ..үр хойчдоо жигтэйхэн л хуяг дуулга морь унасан баатарууд байсан мэтээр зохиол бичиж кино хийгээд зохиочих юмаа..
2023-04-27
Үхэр монголчуудаас 100 хувь илүү амьдарч байна даа