Италийн La Republica сонины сурвалжлагч Коррадо Зуниног дагалдан явж байсан Украины сэтгүүлч Богдан Битик Херсон мужид амиа алджээ. La Repubblica сонины мэдээлснээр, Херсон мужид байх Антоновын гүүрнээс холгүйхэн сэтгүүлчид Оросын мэргэн буучдын байршилтай таарсан гэнэ.
"Бид хяналтын гурван постыг давсан. Украины цэргүүд биднийг ямар ч саадгүйгээр нэвтрүүлж байсан юм. Энэ нь байлдааны бүс байгаагүй. Гэтэл хэсэг хугацааны дараа бидэн рүү буудсан, нэг хартал Богдан газар хөдөлгөөнгүй хэвтэж байсан" гэж Италийн сэтгүүлч Зунино өгүүлжээ.
Италийн сэтгүүлч мөрөндөө шархадсан байна. Тэрбээр тухайн газраас холдож, зам дээр нэг машиныг зогсоон, Херсоны эмнэлэгт хүргүүлжээ. Энэ хоёр сэтгүүлч хоёулаа "Press" буюу "хэвлэлийнхэн" гэсэн таних тэмдэг бүхий бичигтэй хуягт хантаазтай байсан ч Оросын цэргүүд тэдэн роүү буудсан байна. Энэ хэрэгтэй холбоотойгоор дайны хууль зөрчсөн гэсэн зүйл ангиар мөрдөн шалгах ажил эхлүүлсэн гэж Украины Ерөнхий прокурорын газар мэдээлжээ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |