Оросын тосгонд гал гарч, 134 байшин шатжээ

img

Оросын Сосьва сууринд гарсан гал түймэр 2000 кв.метр нутаг дэвсгэрийг хамарчээ. Гал сөнөөгчид оршин суугчдын орон байр, өмч хөрөнгийг сүйтгэж байгаа галыг унтрааж дийлэхгүй байгаа талаар ТАСС мэдээлсэн байна. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, гал их газрыг хамарч, унтраахад хүндрэлтэй байгаа бөгөөд Сосьва суурингийн 134 байшин, 32 барилга шатаж, 660 хүн орох оронгүй болж, хөрш Висим суурин руу гал оржээ. Мөн Таежный сууринд гал тархсны улмаас 21 байшин шатаж, оршин суугчдыг нүүлгэн шилжүүлжээ. 

 

Гал сөнөөгчид гал унтраахаар ажиллаж байгаа ч 2000 квадрат метр хамарсан учраас хяналтаас гарсан гэж үзэн нэмэлт хүч татахаар болсон байна. Галын улмаас Сосьва сууринд оршин суугчдын орон байрнаас гадна эмнэлэг, сургууль, засан хүмүүжүүлэх газар шатжээ. Засан хүмүүжүүлэх газрын талбайд гал түймэр орсон тул 200 хоригдлыг нүүлгэн шилжүүлсэн байна.

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Уншигч:
Сайхан байгальтай ч хуучин байшинтай тосгонуудыг оросын газрын мафийнхан албаар шатаадаг гэсэн, үүнийг нь төр засаг нь ч мэддэг, таслан зогсоодоггүй, бараг өөгшүүлж хувь авдаг юм шд.
2023-04-28
эмээ:
Эвий, бурхан өршөөг
2023-04-27
Зочин:
Күүвэ мөн сайхан шатжээ...
2023-04-26
Ёоодын:
Орос ах тамхи татаж байгаад гал алдаа л биз
2023-04-26