БНХАУ ковидын тархалттай тэмцэх зорилгоор авч хэрэгжүүлсэн арга хэмжээнүүдээ өнгөрсөн жилийн сүүлээр шат дараатайгаар цуцалж, улмаар 2023 оны эхээр улсын хилээ нээсэн юм. Хил нээгдэж, гадаад орноос жуулчид хүлээн авах болсон БНХАУ зорчигчдоос PCR шинжилгээний сөрөг хариуг шаардаж байсан. Харин энэ журмыг тун удахгүй цуцлахаар болжээ.
Жэнминь жибао сонины мэдээлснээр БНХАУ дөрөвдүгээр сарын 29-ний өдрөөс эхлэн жуулчдаас ирэхээс 48 цагийн өмнө өгсөн PCR шинжилгээний сөрөг шаардах журмаа цуцлахаар болсон байна. Түүнчлэн агаарын тээврийн компани ч зорчигчдыг суулгахаас өмнө шинжилгээний хариу шалгахгүй аж.
Хэдийгээр шинжилгээний хариу шаардахгүй ч жуулчид БНХАУ руу зорчихдоо эрүүл мэндийн хуудас бөглөх журам хэвээр хэвээр байгаа юм байна. Мөн гаалийн ажилтнууд жуулчдаас түүвэрлэн, коронавирусийн шинжилгээнд хамруулах эрхтэй аж.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |