Шотландын Барлокко хэмээх эзэнгүй арлыг худалдахаар болжээ. Энэ арал дээр байшин, дэд бүтэц байхгүй гэж The New York Times сонин мэдээлсэн байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, 100 мянган квадрат метр талбайтай энэ арлыг 186 мянган доллараар худалдах төлөвлөгөөтэй байгаа гэнэ. Энд орон сууц, дэд бүтцийн аль нь ч байхгүй, харин наранд биеэ шарах газар, борооны усаар дүүрсэн цөөрөм л байдаг аж. Барлокко арал руу хүрэхэд ч хүндрэлтэй. Энэ арал руу очихын тулд Гейтхаус-оф-Флит хот руу очиж, тэндээсээ завинд суун 10 км замыг туулах ёстой юм байна.
Эх сурвалжийн онцолсноор, Барлокко арлыг хүн худалдаж авсан ч шинэ эзэмшигч нь энд ямар нэг барилга байгууламж барих боломжгүй гэнэ. Учир нь энэ арал хосгүй ургамал, амьтны аймагтай тул "эрдэм шинжилгээний онцгой чухал хэсэг"-т тооцогддог юм байна.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |