Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа “Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНӨСУ-д үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа
ОХУ-Батлан хамгаалах яам цагаачдыг цэрэгт элсүүлж эхэлжээ
2023-04-26

Москва хотын тохижилт үйлчилгээний салбарт ажиллаж буй, Төв Азийн орнуудаас ирсэн цагаачдыг Украинд дайтах "сайн дурын" цэргээр элсүүлэхээр Батлан хамгаалах яам шийдсэн гэж хүний эрхийг хамгаалах байгууллагын төлөөлөгч The Moscow Times сонинд ярьжээ. 

 

Хүний эрхийн хамгаалагчийн өгүүлснээр, улсын төсвийн байгууллага болох "Жилищник" хот тохижилтын ажилчдыг цэрэгт элсүүлэх ажилд идэвхийлэн туслаж байгаа гэнэ. Дөрөвдүгээр сарын 20-ны өдөр Москвагийн Хойд тойргийн гудамж цэвэрлэгчдийг цуглуулан, Батлан хамгаалах яамны харьяа хувийн цэргийн компанийн төлөөлөгчидтэй уулзуулсан гэнэ.

 

Энэ уулзалтад оролцсон нэгэн ажилчны өгүүлснээр, энэ арга хэмжээнд 100 гаруй цэвэрлэгч оролцсон бөгөөд тэднийг дайнд оролцохоор бүртгүүлвэл иргэншил олгоно хэмээн амласан аж. Уулзалтын үеэр хувийн цэргийн компанийн төлөөлөгчид "Оросын арми" гэсэн бичигтэй хуудас, шаардлагатай баримт бичгийн жагсалтыг өгсөн байна. Дайтахыг хүсээгүй хүмүүсийг эзлэгдсэн нутаг дэвсгэрт ажилд орохыг урьдаг, гэвч ингэж явсан хүмүүсийг эргүүлээд Орос руу оруулдаггүй гэж хүний эрхийг хамгаалагч өгүүлжээ.

 

Энд дуулгахад, хөлсний цэрэгт элсүүлэх ажил 2022 оны намраас эрс идэвхжсэн юм. Хараат бус хэвлэлүүдийн мэдээлснээр, "Вагнер" компани олон нийтийн сүлжээнд зар байршуулан, цэрэг элсүүлсээр иржээ. Ийм зар тавихдаа "хамгаалагч ажилд авна" гэж бичих бөгөөд хамгаалагчийн орон тоонд ажиллахаар утсаар холбогдсон хүмүүст "хамгаалагчийн орон тоо дүүрсэн" гэж хариулаад, үүний оронд фронт руу явахыг санал болгодог байна. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Магтаад байгаа АМЕРИКТ чинь он гарснаас хойш 180 гаруй зэвсэгт халдлага гарч 300 гаруй хүн амь насаа алдаж өдөр болгон ази африк хүмүүсээ буудаж байна.Харин ч орос оронд амар амгалан байна.Сайн дурын цэрэг татлага юм байна.
2023-04-27
Орос ах гэж ярьдаг манайхан орос руу цагаачилна байгаа. Очоод тогооч, жолооч ч бол хийхгүй юу даа. Ах чинь хэцүү байна
2023-04-26