АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден тавдугаар сарын 19-21-ний өдрүүдэд Японд айлчилахаар болжээ. Энэ талаар Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга Карин Жан-Пьер мэдэгдсэн байна.
Жо Байден Хирошима хотод болох G7-ийн дээд хэмжээний уулзалтад оролцох аж. Энэ уулзалтын үеэр гишүүн орнуудын төрийн тэргүүнүүд дэлхийн асуудлууд тэр дундаа Украиныг тойрсон , Украиныг дэмжих асуудлыг хэлэлцэнэ гэж Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч онцолсон байна.
G7-ийн дээд хэмжээний уулзалтад оролцсоныхоо дараа Жо Байден Австралид айлчилж, тавдугаар сарын 24-ний өдөр Япон, Энэтхэг, Австралийн төрийн тэргүүнүүдтэй дөрвөн талт уулзалт хийхээр төлөвлөжээ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |