Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа “Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНӨСУ-д үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа
Дауны синдромтой Барби хүүхэлдэй бүтээжээ
2023-04-26

Тоглоом үйлдвэрлэгч, Америкийн Mattel компани Дауны синдромын үндэсний нийгэмлэгтэй хамтран бүтээсэн Дауны синдромтой Барби хүүхэлдэйг танилцуулсан талаар NBC мэдээлжээ. 

 

Энэ хүүхэлдэйг 2009 онд гаргасан Fashionista цуглуулгын хүрээнд бүтээсэн бөгөөд энэ цуглуулгад тэргэнцэртэй, өнгөт арьст Барби, хиймэл хөл, сонсголын аппараттай Барби болон витилиго өвчинтэй Кен нар багтдаг юм.

 

Mattel компанийн дэд ерөнхийлөгч МакНайтын мэдэгдсэнээр "тоглоомын тусламжтайгаар нийгмийн ялгаварлан гадуурхалтыг сөрөх" зорилгоор энэ хүүхэлдэйг бүтээсэн аж. "Бүх хүүхэд Барбинаас өөрийгөө харах боломж олгох, хүүхдүүд өөрсөдтэй нь адилгүй хүүхдүүдтэй тоглохыг дэмжих зорилгоор бид ийм хүүхэлдэй бүтээсэн" хэмээн МакНайт мэдэгджээ. 

 

Хүүхэлдэйн нүүр болон бие нь Дауны синдромтой хүмүүст илэрдэг шинж тэмдгийг илэрхийлсэн аж.

 

Шинэ Барби алхахад дэмжих зорилготой хөлний протецтой, Дауны синдромтой хүүхдүүд өмсөж, тайлахад хялбар цахилгаантай пүүзтэйгээр бүтээгдсэн байна. Мөн хүүхэлдэйний хувцсанд Дауны синдромыг илэрхийлэгч бэлэгдлүүд шингэсэн бөгөөд даашинзан дээр нь эрвээхий, синдромын талаарх мэдээлэлтэй байхыг бэлэгддэг хөх, шар өнгийн хослолыг багтаажээ.

 

Түүнчлэн Барбины зүүлтэд 21 дэх хромсом хос биш гурав байдгийг илэрхийлж (21 дэх хромсом хос биш гурав байх генетик эмгэгийг  Дауны синдром гэж нэрлэдэг) гурван сум хэлбэртэй зүүлт оруулжээ. Сумнууд нь дээш чиглэлтэй байгаа нь урагшаа, дээшээ тэмүүлэхийг бэлэгдэж байгаа гэж компанийнхан тайлбарласан байна.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин