Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Баянцагаан багийн Гэрэлтүүлгийн цамхаг дээрээс нэг хүн амиа хорлох гээд байна гэсэн дуудлага 2023.04.25-ны 20.10 цагт иржээ.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Хүдэр сум дахь Эрэн хайх, аврах салбарын алба хаагчдыг очиход согтууруулах ундаа хэрэглэсэн, 29 настай эрэгтэй Ш найман метрийн өндөртэй гэрэлтүүлгийн цамхаг дээрээс олсоор хоолойгоо боомилж, боогдсон байжээ. Түүнийг 21:21 цагт эсэн мэнд буулгаж, Хүдэр сумын Эрүүл мэндийн төвд хүлээлгэн өгсөн байна.
Уншиж байна |