BTS-ийн Жиминтэй адилхан болохын тулд 12 удаа хагалгаанд орсон залуу нас баржээ
Дэлхийн алдарт BTS-ийн гишүүн Жиминтэй адилхан харагдахын тулд нэг жилийн хугацаанд 12 удаа гоо сайхны хагалгаанд орсон залуу жүжигчин нас барсан харамсалтай хэрэг гарчээ.
Түүний хувьд Өмнөд Солонгосын эмнэлэгт эрүүний гоо сайхны мэс ажилбарт орсон хэдий ч хүндрэлийн улмаас таалал төгссөн хэмээн DailyMail.com сайт мэдээллээ.
Колуччи Канадын Квебек хотод төрсөн бөгөөд тус хотноо жүжигчнээр ажиллаж байжээ. Тэрээр гурван жилийн өмнө Солонгосын урлагийн салбарт хөл тавихаар очсон байна. Түүний хувьд сүүлд дүр бүтээсэн "Pretty Lies" олон ангит кинонд Жиминий дүрийг бүтээж байжээ. Жүжигчин залуу гадаад төрхдөө итгэлгүй байсан учраас гоо сайхны хагалгаанд орох эрсдэлтэй замыг сонгосон замыг сонгон сүүлийн 12 сар 12 удаагийн гоо сайхны хагалгаанд орсон байна.
Фон Колуччи сүүлийн 12 сарын хугацаанд нүүр засах, хамар засах, нүд өргөх, хөмсөг өргөх, уруул багасгах зэрэг 12 хагалгаанд 220,000 мянган доллар зарцуулсан байна.
Тэрээр өнгөрөгч 11 дүгээр сард эрүүндээ суулгасан суулгацаа авхуулахаар эмнэлэгт очсон хэдий ч суулгац тавьсан эрүүний хэсэгт нянгийн халдвар тархсан учир хагалгаа хийх явцдаа хүндрэл өгч хэдэн цагийн дараа нас баржээ.
Түүний төлөөлөгч Блэйк хэлэхдээ, "Үнэхээр эмгэнэлтэй, харамсалтай явдал боллоо. Түүний хувьд солонгост ирэхдээ л өөрийнхөө гадаад төрхдөө сэтгэл дундуур байсан. Хамгийн сүүлийн хагалгаа бол эрүүгээ хэт дөрвөлжин, том гэж бодсон учраас янзлуулахаар шийдсэн байсан юм. Эрсдэлтэй гэдгийг нь мэдэж байсан ч нэгэнт шйидсэн шийдвэр тул хагалгаандаа орох болсон. Гэвч сүүлд нь ийм зүйл тохиолдсонд гүнээ харамсаж байна. " гэв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ