Fantagio энэ сарыг дуустал Мооnbin-д хүндэтгэл үзүүлэх талбай засжээ
БНСУ-ын алдарт хөвгүүдийн Аstro хамтлагийн гишүүн Moonbin 25 насандаа таалал төгссөний дараагаар түүний агентлагаас энэ сарыг дуустал шүтэн бишрэгчдэд нь зориулсан хүндэтгэлийн талбай гарган өгчээ.
Fantagio мэдэгдэлдээ, "Бид Fantagio-гийн байранд зочлох дурсгалын талбай бэлдлээ. Энэ нь урт замыг туулсан шүтэн бишрэгчдэдээ тав тухтай орчинтой байлгахыг хүслээ.
Энэхүү дурсгалын талбайг дөрөвдүгээр сарын 30-ны өдөр (Ням гараг) хүртэл байрлах бөгөөд та бүхэн боломжоороо зайгаа ашиглаарай. Дурсгалд үлдээсэн бүх захидал, бэлгийг нандигнан хадгалах болно оо. ASTRO-той үргэлж хамт байдаг AROHA-даа гүнээ талархаж байгаагаа илэрхийлье" гэсэн байв.
Ц.Наранцацрал
СЭТГЭГДЭЛ БИЧИХ