Засгийн газрын Шилэн ажиллагааны хүрээнд төрийн өмчийн болон төрийн өмчийн оролцоотой 63 байгууллагын ТУЗ-ийн гишүүд болон тэдний цалингийн мэдээллийг нээлттэй болгоод буй. Өнгөрсөн долоо хоногт томоохон компаниудын ТУЗ-ийн гишүүдийн мэдээлэл ил болоогүй байсан. Тэгвэл өнөөдөр ихэнх байгууллагын ТУЗ-ийн мэдээлэл ил болжээ.
Тухайлбал, Төрийн банкны ТУЗ-ийн гишүүдийн цалингийн мэдээлэл нээлттэй болжээ. Тус банкны ТУЗ-ийн гишүүд сарын 1.5 сая төгрөгийн цалин авдаг аж. Төрийн банкны ТУЗ-ийг Сангийн яамны Татварын бодлогын газрын дарга Б.Тэлмүүн даргалдаг. ТУЗ-ийн 9 гишүүний 4 нь Сангийн яамны газар, хэлтсийн дарга нар байна.
Б.Хэрлэн