Булган аймгийн Бугат сумын чиглэлд амарч явсан гурван хүн буцах замдаа тус сумын Баянтөгөл багийн “Өргөө булаг” гэх газарт автомашинаа шаварт суулгаж, нэг хүн нь өчигдрийн 19:00 цагийн орчимд тусламж дуудахаар яваад сураггүй болжээ. Энэ тухай дуудлагыг өнөөдөр 03:01 цагт онцгой байдлын байгууллага хүлээн авсан байна.
Орхон аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 56 дугаар ангийн алба хаагчид, ар гэрийнхэн иргэн Ү /60 настай, эмэгтэй/-г эрэн хайх, аврах ажиллагааг эхлээд байна.
Уншиж байна |