Moonbin-ийг хүндэтгэн, K-поп одууд төлөвлөсөн арга хэмжээгээ зогсоож эхэллээ

Moonbin-ийг хүндэтгэн, K-поп одууд төлөвлөсөн арга хэмжээгээ зогсоож эхэллээ

 

БНСУ-ын ASTRO хамтлагийн дуучин Moonbin эмгэнэлтэй нас барсны дараа телевизийн шоунууд болон K-поп одууд эмгэнэл илэрхийлэн түр хугацаанд төлөвлөсөн арга хэмжээгээ хойшлуулж эхэлжээ. 

 

 

Moonbin-ий төрсөн ганц дүү Moon Sua-ийн хамтлаг бүх үйл ажиллагааг зогсоож байгааг мэдэгдсэн. Мөн Дуучин, жүжигчин IU “Dream” киноныхоо талаар ярилцлагад орох байснаа цуцалсан бол  Source охидын хамтлаг,  Ikon хамтлаг, KBS Music Bank зэрэг k-pop ертөнцийн бүхий л уран бүтээлчид зураг авалтаа цуцлаад байгаа юм. 

 

Харин хамтлагийн гишүүдийн хувьд АНУ-д ажлаар явж байсан Cha Eun Woo өнөөдөр яаралтай нислэгээр ирж байна. Мөн хамтлагийн гишүүн MJ цэргээсээ чөлөө аван зорин ирж байгаа аж. 
 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ