“Оюутолгой” ХХК-ийн ТУЗ өнөөдөр хуралдаж, ТУЗ-ийн гишүүдийг чөлөөлөх, томилох тухай болон бусад асуудлыг хэлэлцлээ.
Уг хуралд Монголын талын хувьцаа эзэмшигчийг төлөөлж “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Наранцогт, “Эрдэнэс Оюутолгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Цэрэнбат нар оролцов.
Хурлаар “Оюутолгой” ХХК-ийн 2022 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайлангуудыг хэлэлцсэн бөгөөд тус компанийн Монголын талын ТУЗ-ийн гишүүн Н.Багабандийг үүрэгт ажлаас нь чөлөөлж, оронд нь Засгийн газраас нэр дэвшүүлснээр Ж.Таныг томилох асуудлыг хэлэлцэж баталлаа.
Уншиж байна |