Dior брэнд Азиудыг арьс өнгөөр ялгаварлан гадуурхсан гэх шүүмжлэлд өртжээ

Dior брэнд Азиудыг арьс өнгөөр ялгаварлан гадуурхсан гэх шүүмжлэлд өртжээ

Дэлхийн хамгийн тансаг зэрэглэлийн "Dior" брэнд ойрын өдрүүдэд Азиудыг арьс өнгөөр ялгаварлан гадуурхсан гэх шүүмжлэлд өртөөд байна. 


"Dior" брэнд саяхан сурталчилгааны шинэ зургуудаа цацсан. Ази модель бүхий энэхүү зургуудын дунд нүдээ хойш жартайлгаж зургаа авхуулсан нь уг мэдээллийн халуун сэдэв байлаа.  

 

 

Dior брэндийн нүүр царайгаар БНСУ-ын Blackpink хамтлагийн Жисү, BTS хамтлагийн Жимин болон жүжигчин Нам Жү Хёг зэрэг алдартнууд хамтардаг.

 

Сурталчилгааны зургууд цацагдсаны дараа  тик ток хэрэглэгч уг зургийн тухай бичлэг оруулсан нь олон сая хандалт авсан байна. Тэрбээр уг зургийг арьс өнгөөр ялгаварлсан эсэх тал дээр санал асуулга явуулахад,  "Европ хүмүүс Азиудыг шоглохдоо нүдээ ийнхүү жартайлгадаг болохоор энэ нь олон нийтэд зохимжгүй байдлыг харуулж байна. Мөн Dior брэнд Азиудыг доромжилсон үйлдэл өмнө нь хэд хэдэн удаа гаргаж байсан" гэсэн сэтгэгдлүүдийг цахим хэрэглэгчид хуваалцжээ.

 

Энэхүү шүүмжлэлүүд явсны дараагаар Dior брэнд сурталчилгааны зургуудаа устгасан хэдий ч ямар нэгэн тайлбар болон мэдэгдэл хийгээгүй байна. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ