Coachella 2023: Олны танил хүмүүсийн загварын хэв маяг
Хойд Америкийн хамгийн том хөгжмийн болон урлагийн наадам болох Coachella-гаар дэлхий нийт ойрын өдрүүдэд амьсгалж байна. Тус наадамд тоглож буй уран бүтээлчид, очиж сонирхож буй үзэгчид, алдартнууд бүгд л дэлхий нийтийн харааг булаасаар ирсэн билээ.
Coachella-гийн үеэр сая сая дагагчтай эрхмүүдийн сонголтоо хийсэн брэндүүд анхаарлын төвд ордог нь бичигдээгүй дүрэм билээ. Тус наадам дуу хөгжмөөс гадна асар том загварын хэв маягийг харуулсан залуус, оддоор дүүрэн байдаг. Энэ удаагийн наадамд биед эвтэйхэн энгийн маягаас гадна, гэрэлтсэн торон топ, цамц өмд зэргийг сонгон өмсчээ. “Coachella” наадмын эхний хэсэг дөрөвдүгээр сарын 14-16-ны өдрүүдэд болж өнгөрсөн бол хоёрдугаар хэсэг нь энэ сарын 21-23-ны өдрүүдэд зохиогдох аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ