BTS-ийн J-Hope цэргийн албанд татагдлаа

БНСУ-ын алдарт BTS хамтлагийн гишүүн j-Hope өнөөдөр цэргийн албанд татагдаж байна.
Түүний хувьд энэ жил 29 нас хүрч байгаа бөгөөд Ганвонду дахь сургалтын төвийн А хэсэгт элсэж үндсэн сургуулилтаа эхлүүлэх гэнэ. Таван долоо хоногийн турш үргэлжлэх үндсэн сургалтад хамрагдсаны дараа цэргийн ангид хуваарилагдах аж.
J-Hope саяхан Weverse-р дамжуулан шүтэн бишрэгчдэдээ "Та нартаа бүгдэд нь хайртай шүү. ARMY нар аа, би эсэн мэнд эргэж ирэх болохоор бүү санаа зовоорой. Би одоо яах ёстой билээ гэх мэдрэмж долоо хоногийн өмнө төрж байсан. Харин одоо сэтгэл минь амар амгалан байна" гэжээ.
J Hope-ийн хувьд цэргийн алба хаах BTS-ийн хоёр дахь гишүүн болж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ