BLACKPINK-ийн Лиса өөрийн гэсэн нэрийн цэцэгтэй болжээ
Тайландын ховор төрлийн ургамлыг BLACKPINK-ийн гишүүн Лисагийн нэрээр нэрлэжээ.
Тайландын Чианг Майн их сургуулийн судалгааны баг дэлхийд хэзээ ч ажиглагдаж байгаагүй шинэ төрлийн цэцэгт ургамлыг илрүүлжээ. Дэлхийд алдартай охидын "Blackpink" хамтлагийн гишүүн Лисаг хүндэтгэн судалгааны баг Лисагийн жинхэнэ нэр болох "Lalisa"-г нэмж, шинжлэх ухааны нэршил өгсөн байна.
Энэхүү цэцгийг Лисагийн нэрээр нэрлэх болсон шалтгаан нь судлаачдын нэг болох Аниссара Дамтонгдээг бол Лисагийн хамгийн том шүтэн бишрэгч байсан бөгөөд докторын зэрэг хамгаалахад урам зориг өгсөн учраас "Bunga Lalisa" хэмээн нэрлэсэн" гэсэн юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ