Архангай аймгийн Цэнхэр сумын Цэнхэр багийн “Дөрвөлжийн хөндий” гэдэг газарт хээрийн түймэр гарчээ. Энэ тухай дуудлага 04 дүгээр сарын 17-ны өдрийн 17.04 цагт онцгой байдлын байгууллагад ирсэн байна.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 51 дүгээр ангийн алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газар, Хангайн нурууны байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны ажилтнууд, орон нутгийнхан 18:40 цагт түймрийг цурамд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байна.
Уншиж байна |