Баруун аймгуудын нутгаар хүчтэй салхи, шороон шуурга гамшгийн хэмжээнд хүрэхтэй холбогдуулан УЦУОШГ-аас мэдээлэл хийлээ.
ЦУОШГ “Дөрөвдүгээр сарын 17-18-нд шилжих шөнө Баян-Өлгий, 18-ны өдөр Увс, Ховд, Говь-Алтай аймагт хүчтэй салхи салхилж, шороон шуурганы гамшигт үзэгдэл болно. Мөн Завхан, Архангай, Өвөрхангай, Баян-Өлгий, Баянхонгор, Ховд аймгийн нутгаар хүчтэй салхины аюулт үзэгдэл, Завхан, Архангай, Өвөрхангай, Хөвсгөл аймгийн нутгаар шороон шуурганы аюулт үзэгдэл ажиглагдана.
Баян-Өлгий, Баянхонгор, Увс, Ховд, Говь-Алтай, Завхан, Архангай, Өвөрхангай, Хөвсгөл аймгийн нутгаар байгалийн гамшигт үзэгдэл болно
Байгалийн аюулт үзэгдлийн үеэр салхины хурд секундэд 18-20 метрт, зарим үед 24 метрийг давна. Гамшигт үзэгдэлд салхины хурд 24-28 метр секунд, зарим үед 34 метр секундыг давж, шороон шуурганы улмаас үзэгдэх орчин хязгаарлагдана” гэв.
Уншиж байна |