Өнгөрсөн долоо хоногт Хөдөө аж ахуйг дэмжих сангийн мэдээллийг ил болгосон. Хөдөө аж ахуйг дэмжих сангийн 10 325 зээлдэгчээс эхний ээлжинд 6 092 ААН, төрийн байгууллага, ТББ, иргэний 5.4 тэрбум төгрөгийн зээлийн мэдээллийг нээлттэй болгосон юм. Үүн дээр нэмж 883 ААН, төрийн байгууллага, ТББ, иргэний мэдээллийг оруулсан байна. Нийтдээ 6 883 зээлдэгчийн мэдээлэл ил болоход зээлийн үлдэгдэл 82.1 тэрбум төгрөг болж нэмэгджээ.
Энэ сангийн мэдээллийг ил болгосноос хойш 95 иргэн, хуулийн этгээд 232 сая төгрөгийн зээлийг эргэн төлсөн байна.
Уншиж байна |