BLACKPINK хамтлаг 13 жилийн дараа К-поп ертөнцөд түүхэн амжилт тогтоов
БНСУ-ын алдарт BLACKPINK хамтлаг к-поп төдийгүй дэлхийн хөгжмийн салбарт өнөөгийн цаг үеийн хамгийн нөлөө бүхий, амжилттай хамтлаг болох байр сууриа бататгасаар байна. Учир нь тэд дахин шинэ амжилт тогтоож "YouTube-ийн түүхэн дэх хамгийн олон үзэгчтэй уран бүтээлчийн суваг" боллоо.
Тухайлбал хамтлаг 13 жилийн өмнө Justin Bieber-ийн тогтоосон “YouTube-ийн түүхэн дэх хамгийн олон үзэгчтэй уран бүтээлчийн суваг” дээд амжилтыг эвдэж шинээр тогтоож чадлаа.
BLACKPINK хамтлаг өчигдөр эхэлсэн дэлхийн хамгийн том хөгжмийн наадмын нэг болох "Coachella-2023"-ийн голлох уран бүтээлчээр оролцож буй. Тэд 125,000 мянга гаруй үзэгчдийн өмнө цаг гарны турш үзүүлбэрээ үзүүлсэн байна.
BLACKPINK-ийн гайхалтай амжилт дэлхий даяар томоохон хөгжмийн платформуудад ноёрхсон хэвээр байгаа нь Coachella хөгжмийн фестивалаас харагдаж байна. Тэд К-поп хөгжмийн түүхэнд урьд өмнө хэзээ ч байгаагүй амжилтад хүрч гайхалтай амжилт үзүүлжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ